Аймаг, сумдын баяр наадмын тов гарлаа
Нийгэм
Баяр наадмынхаа товыг албан зарлаад буй аймаг, сумдын мэдээллийг нэгтгэн хүргэе.
СҮХБААТАР АЙМАГ
- Долдугаар сарын 8, 9-ны өдөр: Сумдын наадам
- Долдугаар сарын 24-26-ны өдөр: Сүхбаатар аймгийн баяр наадам
- ӨМНӨГОВЬ АЙМАГ
- Долдугаар сарын 2, 3-ны өдөр; Сумдын наадам
- Долдугаар сарын 8, 9-ны өдөр: Өмнөговь аймгийн 95 жилийн баяр наадам
- Долдугаар сарын 24, 25-ны өдөр: Цогтцэций сумын наадам, Тавантолгой ХК-ийн 60 жил
ХЭНТИЙ АЙМАГ
- Долдугаар сарын 5, 6-ны өдөр: Сумдын наадам
- Долдугаар сарын 8, 9-ны өдөр: Хэнтий аймгийн баяр наадам
СЭЛЭНГЭ АЙМАГ
- Зургадугаар сарын 26, 27-ны өдөр: Алтанбулаг
- Долдугаар сарын 2, 3-ны өдөр: Зүүнбүрэн
- Долдугаар сарын 3-ны өдөр: Шаамар
- Долдугаар сарын 3, 4-ний өдөр: Баянгол, Мандал, Сайхан, Түшиг
- Долдугаар сарын 4, 5-ны өдөр: Жавхлант, Хушаат
- Долдугаар сарын 5, 6-ны өдөр: Орхонтуул, Сант
- Долдугаар сарын 6, 7-ны өдөр Баруунбүрэн, Ерөө, Орхон, Хүдэр, Цагааннуур
- Долдугаар сарын 8, 9-ны өдөр: Сэлэнгэ аймгийн баяр наадам