Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжиийг алдаршууллаа
LiveМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж, цом өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ.
Тэрбээр,
-2025 онд ТОП-100 аж ахуйн нэгжийн нийт борлуулалтын орлого өмнөх оноос 10.8 их наяд төгрөгөөр буюу 19.7 хувиар өсөж, 65.7 их наяд төгрөгт хүрлээ.
-Улсын төсөвт төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 5 хувиар нэмэгдэн, найман их наяд төгрөгт хүрч, татварын орлогын 30 хувийг бүрдүүлсэн байна.
-Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 6.1 хувийг эзэлж байна.
-8 их наяд төгрөгийн татварын цаана эмч, багш, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, хүүхдийн мөнгө, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, дэд бүтцийн санхүүжилт бий.
-85 мянган ажлын байрны цаана төдий тооны монгол өрхийн орлого, амьдралын баталгаа, үр хүүхдийнх нь ирээдүй бий.
-Монгол Улсын хөгжил дэвшилд хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвар, хөрөнгө оруулалтаа зориулж байгаа нийт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, татвар төлөгчид Та бүхэндээ талархал илэрхийлье" хэмээлээ.