Манай шатарчид өнөөдөр Хонконгийг зорино
Нийгэм
Олон улсын шатрын холбоо (FIDE)-ноос БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт рапид болон блиц төрлийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнийг зохион байгуулна.
Манай шатарчид өнөөдөр Хонконгийг зорино. Маргаашаас эхлээд 6 өдөр үргэлжлэх тэмцээнд Монголын “The MongolZ”, “Алдар” спорт хороо, “Босоо Ноён” гэсэн гурван баг өрсөлдөнө.
Мөн Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар Германы тэрбумтан Вадим Розенштайны урилгаар “WR Chess”-ийн бүрэлдэхүүнд багтаж, ДАШТ-д өрсөлдөхөөр Хонконгт очжээ.
Монголоос оролцох багуудын бүрэлдэхүүн
The MongolZ баг
Дасгалжуулагч: ФИДЕ мастер Б.Ану
- 1-р ширээ-их мастер Д.Батсүрэн
- 2-р ширээ-олон улсын мастер Х.Итгэлт
- 3-р ширээ-олон улсын мастер Ү.Агьбилэг
- 4-р ширээ-олон улсын мастер Х.Өлзийхишиг
- 5-р ширээ-олон улсын мастер Б.Баярмаа
- 6-р ширээ-А.Эрхэмбаяр
“Алдар” спорт хорооны баг
- 1-р ширээ-их мастер С.Билгүүн
- 2-р ширээ-олон улсын мастер Г.Амартүвшин
- 3-р ширээ-олон улсын мастер С.Чингүүн
- 4-р ширээ-их мастер Б.Мөнгөнтуул
- 5-р ширээ-олон улсын мастер Б.Мөнгөнзул
- 6-р ширээ-Б.Цогтбаяр
“Босоо Ноён” шатрын клубын баг
(2000 хүртэл чансаатай сонирхогчдын ангилал)
- 1-р ширээ-спортын мастер А.Золжаргал
- 2-р ширээ-дэд мастер Б.Очирсүх
- 3-р ширээ-ФИДЕ мастер Б.Хүслэнзаяа
- 4-р ширээ-дэд мастер Н.Очирваань
- 5-р ширээ-спортын мастер Ж.Мичид
- 6-р ширээ-дэд мастер М.Батням