Энэ зундаа багтааж нийслэлийн таван дүүрэгт унадаг дугуйн 73.2 км зам барина
Нийгэм
Сүүлийн жилүүдэд цахилгаан скүүтер, мопедын хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа ч зориулалтын зам, тэмдэг тэмдэглэгээ хангалтгүй байгаагаас иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Статистик мэдээллээс харвал 2024 онд скүүтер, мопедтой холбоотой осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн бол 2025 онд энэ үзүүлэлт тав дахин өсөж, зөвхөн явган хүний зам дээр 2792 осол аваар гарчээ. Мэргэжлийн байгууллагуудын үзэж буйгаар уг асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой гарц нь олон улсын стандартад нийцсэн дугуйн болон скүүтэр, мопедод зориулалтын замын сүлжээг бий болгох юм.
Нийслэлийн 2026-2028 онд нийт 427.5 км урт дугуйн зам барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үүний 73.2 км замыг энэ зундаа багтааж барихаар ажилдаа орсноо хотын дарга Б.Пүрэвдагва онцоллоо.