МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хаслаа
Нийгэм
Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, Улсын арслан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэв.
Улсын арслан цолтой Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн:
- 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
- 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх; заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
- Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.5-д заасны дагуу барилдах эрхийг 5 сараар хасах шийтгэлийг оногдуулахаар тогтоов.
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 224 бөхийн барилдаан 6-р сарын 7-ны өдөр болсон. Уг барилдааны 6-гийн даваанд Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын начин Б.Сосорбарамтай барилдаж, өвдөг шороодохдоо давсан бөхөө ёвроод авсан үйлдэлд нь хариуцлага тооцож буй нь энэ аж.
Аймгийн арслан цолтой Я.Бумбаярыг “Ёс зүйн дүрэм”-ийн:
- 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
- 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
- Я.Бумбаярыг “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.5-д заасны дагуу барилдах эрхийг 1 сараар хасах шийтгэлийг оногдуулахаар тогтоов.
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо