Гурвантэс суманд 50 айлын орон сууц барих шав тавих ёслол болов
Нийгэм
Уул уурхайн компаниудтайгаа харилцан ашигтай, хариуцлагатай хамтран ажиллах нь тухайн орон нутгийн удирдлагуудын бодлого, санаачилгаас ихээхэн шалтгаалдаг.
Орон нутагтаа үр өгөөжтэй бүтээн байгуулалт өрнүүлж, аж ахуйн нэгжүүдийн оролцоог зөв чиглүүлж болдгийн тод жишээг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын удирдлага, ЗДТГ болон ИТХ харуулж байна.
Өнөөдөр Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Монголын Алт” (МАК) ХХК, Өмнөговь аймаг, Гурвантэс сум хамтран сумын төвд багш, эмч нарыг орон сууцжуулах 50 айлын орон сууцны шав тавих ёслолыг зохион байгуулжээ.
Энэхүү бүтээн байгуулалтын шавыг Төгсрэй
Рэнбүчи адислан тавьсан нь бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болж байна хэмээн нутгийн
иргэд сайшааж байна.
Удахгүй ашиглалтад орох орон сууц нь багш, эмч
зэрэг эрэлттэй мэргэжилтнүүдийг ажиллах нөхцөлөөр хангаж, хөдөө орон нутгийн
хөгжилд хувь нэмэр оруулах нь тодорхой.
Хот суурин газрын ая тухыг хөдөө орон нутагт бүрдүүлж, хүний нөөцөө тогтвортой хадгалах чухал алхам орон нутагт болж байгаа нь онцлох сайхан мэдээ болж байна.




