Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-06-09 07:58:37


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өсжээ. 


2026 оны тавдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 12.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 23.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.6 хувиар тус тус өссөн байна. 

2026 оны 5 дугаар сард Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 13.9 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 8.7 хувь, Улаанбаатар хотод хүнсний бүлгийн үнэ 24.1 хувь, Хангайн  бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 7.8 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

Инфляцын түвшин 2025 оны тавдугаар сард 8.3 хувь байсан бол энэ оны мөн үед 11.2 хувь болж, өсөлтийн хурдац 2.9 нэгж хувиар өсжээ. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.8 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.9 нэгж хувиар тус тус нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 23.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.0 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 11.4 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.8 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 7.8 хувь,
  • Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.1 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ 5.8 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 6.3 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 11 хувь,
  • Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8хувь,
  • Даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 17.0 хувь,
  • Бусад бараа, үйлчилгээний үнэ 9.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны тавдугаар сард өмнөх сараас 1.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 3.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн.

Холбоотой мэдээ