Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан болно

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-06-02 03:55:36

Монголын Үндэсний бөхийн холбооноос зургадугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаануудын хуваарийг танилцууллаа. Зургадугаар сарын 6-ны Бямба гаригийн 11:00 цагаас Цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам-2026”, зургадугаар сарын 7-ны Ням гаригийн 11:00 цагаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болох юм байна.

Харин зургадугаар сарын 27-ны Бямба гаригийн 11:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам-2026” эхэлнэ. 


Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо 

Холбоотой мэдээ