Төв аймгийн Заамар суманд 30 метрийн гүн цооногт унасан гурван настай охин энджээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-05-29 02:24:46

Төв аймгийн Заамар суманд 30  метрийн гүн цооногт унасан гурван настай охиныг аврах ажиллагаа гурав дахь өдрөө тасралтгүй үргэлжилж байна. Харамсалтай нь гурван настай охин нас барсан талаар мэргэжлийнхэн ар гэрийнхэнд нь дуулгажээ.

Тухайн цооногийн зэргэлдээх ухаж байгаа нүхний өргөн 35 метр, урт 70 метр бөгөөд 3 дамжлагатай шатлан ухаж, нийт 32 метр орчим ухаад байна.

Ослын голомтод Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г. Эрдэнэбатаар ахлуулсан 48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

 

Хүүхэд цооногт унаснаас хойш 29:20 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш маркшейдерийн мэргэжилтнүүд нарийвчилсан хэмжилт хийж, могойн нүд камер ашиглан цооногт доргилт өгч байгаа эсэхийг тогтмол хянаж байжээ. Ажиллагаа үргэлжилж байна.

 

Холбоотой мэдээ