Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн маргааш эхэлнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-05-27 08:13:36


Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 оны тавдугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдана.


Тэмцээнд Азийн 27 орны 240 гаруй шилдэг шатарчид классик цагийн хяналттай стандарт төрлөөр оюун ухаанаа сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулна.

Тивдээ хамгийн өндөр чансаатай энэхүү тэмцээн нь 2027 оны Дэлхийн цомын тэмцээний эрх олгох онцгой ач холбогдолтой. Тодруулбал, нээлттэй ангиллын эхний таван байр болон эмэгтэй ангиллын аварга тамирчин ирэх жилийн Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм.

Ази тивийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн 10 хоногийн турш  үргэлжилнэ.

Холбоотой мэдээ