Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-05-28 04:55:55
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтийн баяр амралтын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хэвлэлийн бага хурал боллоо. Монголчууд эртнээс энэхүү өдрийг онцгойлон тэмдэглэж ирсэн бөгөөд зуны эхэн сарын 15-ныг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд орсон гурван их үйл давхацсан билэгт өдөр хэмээн эрхэмлэдэг уламжлалтай.
Энэ жилийн Их дүйчэн өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаад оршино.Ринсрэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг.
Иймд Бурхан шашинт ард иргэдийг зуны эхэн сарын 15-нд МБШТ- Гандантэгчэнлин хийдэд хүрэлцэн ирж, Бурхан багшийн Их дүйчэн өдрийг хамтдаа тэмдэглэн, ариун ринсрэлд мөргөн буян хураахыг урьж байна.
Холбоотой мэдээ