Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Зээлийн батлан даалтын санд хамруулна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-04-04 06:03:47


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэснийхөдөлгөөний хүрээнд "Хүнсний хангамж, аюулгүйбайдал ба Зээлийн батлан даалтын сангийноролцоо" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Блью скай тауэр, Эмералд хурлын танхимд эхэллээ. 



Сургалт, хэлэлцүүлгээр хүнс, хөдөө аж ахуйнсалбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид батландаалттай зээлд хэрхэн хамрагдах болон боломж, шийдлийг танилцуулж, санал бодлыг нь сонсож байна. 

Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийндутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгэээрхлэгчид шаардагдах санхүүжилтийн боломжийгнэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой байгууллага юм. 

Тус сангаас :

1. Банк бус санхүүгийн байгууллага:
• Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаажижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батландаалт гаргадаг. Батлан даалт авах аж ахуйн нэгж,иргэн нь батлан даалтын нөхцөлийг хүлээнзөвшөөрсөн, банк бус санхүүгийн байгууллагынзээл олгох шалгуур үзүүлэлтийг хангасан болхүсэлтээ банк бус санхүүгийн байгууллагаардамжуулан гаргана.

2. Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батландаалт:

• “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжихзамаар эдийн засгийг төрөлжүүлж ажилэрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН-3338 төсөл ньАзийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр2016-2021 онд хэрэгжинэ. Зээлийн барьцаахөрөнгө  хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргана.

3. Ажлын байрыг дэмжих батлан даалттай зээл:

• Монгол Улсын Засгийн газар 2021 оны 02 дугаарсарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийнзасгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогцтөлөвлөгөө” баталсан. Үүнд тусгасан жижиг, дундүйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагаагсэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой хоёр их наяд төгрөгийн санхүүжилтбүхий гурван хувийн хүүтэй “Ажлын байрыгдэмжих” зээлд батлан даалт гаргана.

 

 

 

Уулзалт, хэлэлцүүлгийг Монгол УлсынЕрөнхийлөгчийн Тамгын газар, Зээлийн батландаалтын сан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийняам, USAID, BEST, "Хөгжлийн шийдэл" төрийн бусбайгууллага хамтран зохион байгуулж байна. 

 

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 63 дугаартогтоолоор хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийгдэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийгарилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийнгазраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд арилжааны 10 банкаар дамжууланэргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтынзориулалтаар зээл олгох бөгөөд 2023 оны төсөвтхүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөгийг тусгаад байна. 

Тухайлбал: 

• Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт 132.3 тэрбумтөгрөг,
• Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт 342.6 тэрбум төгрөг,
• Хүнсний боловсруулах, сав, баглаа, боодлынүйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг, нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг 3-5 жилийнхугацаатай олгох юм.
Холбоотой мэдээ