“Файзер”-ын вакцины хадгалалтын хугацааг гурван сараар сунгажээ

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-01-10 03:29:31

“Файзер” компани үйлдвэрээс гарч байгаа вакцины шошгон дээрх хүчинтэй хугацаагаа 9 сар болгон гаргаж эхэлжээ.

“Файзер” компанийн үйлдвэрлэсэн Комирнэти вакциныг хадгалалтын зөв горимд буюу цельсийн -60-90С хэмийн гүн хөлдөөгчинд хадгалсан тохиолдолд хадгалалтын хугацааг дахин 3 сараар сунгаж ашиглаж болохыг албан ёсоор мэдэгдсэн захиаг ДЭМБ-аас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Файзер” компанид хүргүүлсэн байна.

Ингэснээр манай оронд нийлүүлсэн вакцины хадгалалтын хугацаа мөн адил гурван сараар сунгагдаад байна. 



Холбоотой мэдээ