Хятадад Covid-19-ийн хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

Covid-19
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-04-03 11:08:23


Хятадад өнгөрсөн хоногт Covid-19 халдварын 13,287 тохиолдол бүртгэгдсэнийг өнөөдөр /2022.4.3/ мэдээллээ. Энэ нь 2020 оны хоёрдугаар сараас хойш 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болов.


Халдварын олонх нь Хойд Солонгостой хил залгаа Хятадын зүүн хойд хэсгийн Гилин муж болон Шанхай хотноо бүртгэгджээ.

25 сая хүн амтай Шанхай хотноо хөл хорио тогтоож, эсрэг биеийн шинжилгээг өргөн хүрээтэй зохион байгуулж байна. Тус хотод хоёр дахь шатны хөл хорио тогтоосноор үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсоосон ба Шанхайн боомтод контейнерүүдийн түгжрэл үүсчээ.

Хятадын Ухань хотод 2019 оны сүүлээр Covid-19 халдвар гарснаар богино хугацаанд олон улсад тархаж дэлхийн нийтийг хамарсан цар тахал болсон юм.


ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Холбоотой мэдээ