Улаанбаатар хотод 1344, хөдөө орон нутагт 791 тохиолдол бүртгэгдлээ

Covid-19
tergel@onlinetvmn.com
2022-01-18 03:38:32

Улсын хэмжээнд коронавируст халдварын 2135 тохиолдол өчигдөр шинжилгээгээр батлагдаж, гурван хүн нас барав.

 

Үүнээс Улаанбаатар хотод 1344, хөдөө орон нутагт 791 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Орон нутгаас Дорноговь аймагт хамгийн олон буюу 230, Орхон аймагт 127 тохиолдол бүртгэгджээ. 

 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 8210 хүний 2561 хүний биеийн байдал хөнгөн, 4824 нь хүндэвтэр, 778 нь хүнд, 47 хүний бие маш хүнд байна. Коронавирусний халдвар авч хөнгөн хэлбэрээр өвдөөд, гэрийн хяналтад 36 229 хүн байгаа аж. 



Холбоотой мэдээ