65 нас хүрсэн иргэд энэ сарын 20-ноос өмнө ehalamj.mn-д бүртгүүлэхийг зөвлөв

Нийгэм
munkhtuya1104@gmail.com
2022-01-11 04:59:32

ХНХЯ-наас 65 нас хүрсэн иргэд энэ сарын 20-ны өдрийн дотор ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлж, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ гаргахыг зөвлөлөө.


Засгийн газраас 65 нас хүрч буй иргэндээ насны хишиг тэтгэмж жилд нэг удаа олгодог. Энэ жил 1956 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1957 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хооронд төрсөн иргэд авах юм.


Цахимаар хүсэлт гаргах боломжгүй тохиолдолд харьяа хорооныхоо халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж, хүсэлт гаргах боломжтой. Түүнчлэн, 65-69 настанд 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настанд 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд 2 удаа олгож байгаа.


Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд нийт иргэдийн 0.005 хувь буюу 155 иргэнийг 100 ба түүнээс дээш настай гэж бүртгэжээ. Ахмад настнуудын 136 нь эмэгтэй, 19 нь эрэгтэй бөгөөд 100 нь орон нутагт, 55 нь Улаанбаатарт бүртгэлтэй. Хамгийн ахмад 111 настан Хэнтий аймагт амьдардаг аж

Холбоотой мэдээ