Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгож эхэлнэ

Нийгэм
munkhtuya1104@gmail.com
2022-01-11 03:40:00

Засгийн газраас “Хуримтлалтай хүүхэд” бодлогыг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлж байгаатай холбогдуулан хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөг олгох журмыг шинэчиллээ.  


Ингэхдээ эхний хагас жилд 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн дансад хуримтлуулах эсвэл одоо авч байгаа дансад нь шилжүүлж бэлнээр авах боломжтой. Харин дараагийн хагас жилд 50 мянган төгрөг хуримтлуулах, 50 мянгыг нь хүлээж авах сонголт байгаа.


Эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулахыг хуулиар баталсан. Иймээс ХНХЯ цахим систем ашиглаж хэд хэдэн хувилбарт сонголтыг бэлджээ.

Тухайлбал, хүүхдийн мөнгө авахдаа

1. www.ehalamj.mn цахим хуудас

2. Ebarimt гар утасны аппликейшн

3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс

4. Банкны теллерт очиж үйлчилгээ авах гэсэн сонголт байгаа. 

Удахгүй Е-Mongolia мэдээллийн системд холбохыг тус яамнаас мэдээлэв.


Одоогоор 65 мянган хүүхэд хүсэлт, сонголтоо илэрхийлээд байна. Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгож эхлэх тул хүсэлтээ илэрхийлж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт гаргасан даруйд хүүхдийн мөнгө нь дансанд орох аж.

Холбоотой мэдээ