Казахстанд болсон үймээний үеэр амь үрэгдсэн хүний тоо 164 болж өслөө

Дэлхийд
munkhtuya1104@gmail.com
2022-01-10 03:58:57

Казахстанд үүссэн үймээний улмаас цагдаа нар болон жагсагчдын хооронд буудалцаан болж амь үрэгдсэн хүний тоо 164-т хүрснийг эх сурвалжууд мэдээлж байна. Үүнээс 103 нь Алматы хотод бүртгэгджээ. Амь үрэгдсэн хүний тоог өмнө нь 44 гэж мэдээлж байв.


Казахстанд нэгдүгээр сарын 2-ноос хойш  онц байдал тогтоон, жагсагч, тэмцэгчдийг хүчээр дарахаар 6000 гаруй хүнийг баривчилсан байна. Тэдний дунд гадаадын олон тооны иргэд байгааг Казахстаны ерөнхийлөгчийн албан ёсны сайтад мэдээлжээ. Онц байдал тогтоосон хугацаанд шөнийн цагаар хөл хорио үйлчилж байгаа юм.


Казахстаны ерөнхийлөгч Кассын Токаев 20 мянга орчим "танхай этгээд" сануулгагүйгээр хууль сахиулагчид руу гал нээсэн гэж мэдэгдээд ард түмнийхээ эсрэг галт зэвсэг ашиглахыг цагдаа нарт зөвшөөрсөн гэж мэдээлсэн. Гэвч түүний энэ мэдэгдлийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хурцаар шүүмжилжээ.


Шатахууны үнийг нэмэгдүүлэхийн төлөө эхэлсэн тайван жагсаал сүүлдээ үймээн болж, Казахстаны ерөнхийлөгч гадаадын орноос тусламж хүссэнээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын тэргүүлдэг хамтын нийгэмлэг энхийг сахиулагчдаа илгээсэн юм.


Жагсаал цуглаан өргөжиж, улс даяар өрнөж буй нь Казахстаныг сүүлийн 30 жил удирдсан ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев суудлаасаа буусан ч одоо ч залгамжлагчаараа дамжуулан нөлөөгөө тогтоосоор буйг ард түмэн эсэргүүцэн боссон юм.


Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ