ЭМЯ: Омикроны 12 тохиолдол бүртгэгдлээ

Covid-19
munkhtuya1104@gmail.com
2022-01-07 04:17:07

Генийн дараалал тогтоох "NGS" төхөөрөмжөөр шинжлэхэд 12 сорьцод омикрон хувилбар илэрсэн ба үүнээс 10 нь энхийг сахиулагч, нэг нь Истамбул-Улаанбаатар, нэг нь Бангкок-Улаанбаатар нислэгээр ирсэн хүнээс батлагдсан. Суданаас ирсэн 244 энхийг сахиулагчаас 231-д нь Covid-19 PCR илэрсэн гэж мэдээллээ. 


О.Батбаяр: Омикрон дэлгэрлээ ч хөл хорио  тогтоохгүй


Омикрон хувилбар манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Дэлхийн 140 грауй оронд энэ хувилбар бүртгэгдсэн. АНУ, Их Британи, Франц, Итали гэх зэрэг улсад тохиолдлын тоо эрс нэмэгдсэн. АНУ-д өдөрт 1 сая орчим тохиолдол бүртгэгдэж байна. Өмнөд Солонгос улсад зөөвөрлөгдсөн 703, дотоодын 615 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр улсад тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа ч илүү хөнгөн томуу хэлбэрээр илэрч байна. Японд 1000 орчим, ОХУ 103 зөөвөролөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Хятад улсад зөөвөрлөгдсөн тохиолдол 3 бүртгэгдсэн. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс бол өнгөрсөн оны сүүлээр давалгаанд өртөж, нэг сар орчимын дараа давалгаа буурч байна. Их Британи давалгаа Лондон хотод буурч байна. Үүннэс ажиглахад Омикроны давалгаа нэг сар орчмийн дараа буурч байна. Их Британи зэрэг улсууд дунд сургуулиа хүртэл хичээллүүлж байна. Манай улс ч мөн адил Омикроны давалгаа дэгдсэн ч гэсэн хөл хорио хийхгүйгээр дунд сургуулиа хичээллүүлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь манай улсад дархлаажуулалтын хамралт өндөр, өвчлөлийн дараах дархлаа ч өндөр, хабрид дархлаа өндөр учир тодорхой хэмжээнд эрсдэл бага байгаа юм. 

Улс орнуудад дахин халдварлах байдал Омикроны давалгааны үед 5 дахин нэмэгджээ. 

Вакцинд хамрагдалтын мэдээллээс харахад 1 тунтай вакцинтай бол мөн вакцин хийлгээгүй ч өмнөх хувилбараар өвдөөгүй хүмүүс Омикрон давалгааны үед өвдөх эрсдэл өндөр байгааг улс орнууд анхааруулж байна. Мөн 2 болон 3 тунтай гурван сараас дээш болсон бол мөн өвдсөний дараах дархлаандаа найдаж болохгүй. Зайлшгүй вакциндаа хамрагдах шаардлагатай байна. Иргэд 4-р тундаа хамрагдах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэв. 


Холбоотой мэдээ