АН: Ардчилсан намын их хурлыг УДШ хүчин төгөлдөр гэж үзлээ

Улс Төр
munkhtuya1104@gmail.com
2022-01-03 04:48:23

Ардчилсан нам /АН/ болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хамтран өнөөдөр /2022.01.03/ мэдээлэл хийлээ. 


УИХ-ын гишүүн  О.ЦОГТГЭРЭЛ:

-УИХ-д бүлэгтэй намын хувьд эрх баригч намын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс цар тахалтай тэмцэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг зарцуулсан. Үүнийг дагаад Монголын өр нэмэгдэж байна. Гэтэл үүний үр дүн хэрхэн гарсан бэ гэдэг бид бүгдийг нүдэн дээр ил байна. Уул уурхайн томоохон төслүүдийг барьцаалж, зээл авч, халамж тарааж, өдөр хоногийг аргацааж байна. Эдийн засгаа эрчимжүүлэх бодлогоос илүүтэй пиараа эрчимжүүлсэн бодлого явуулах болсон. "Шинэ сэргэлтийн бодлог"-ыг тоймлоод харвал төрийн өмчит байгууллагууд байгуулна гэсэн үг. Төрийн оролцоо энэ жил улам нэмэгдэнэ. Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа тул улсын өр нэмэгдэнэ. Ирэх хагас жилд инфляци 20 хувьд хүрч магадгүй. 

Арванхоёрдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх /УДШ-ээс/ 11 хуудас бүхий тогтоолыг албан ёсоор гардуулсан. Товчхондоо арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг УДШ хүчин төгөлдөр гэж үзсэн байна. Тиймээс бидэнд гарц, гаргалгаа нээгдэж байна. АН үндсэндээ төлөөллийн төв байгууллагаараа хууль ёсны шийдвэр гаргаад ажиллана. Учир нь УДШ нөгөө талд байгаа АН-ын үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд дээрх хорооноос гарсан бүх тогтоол, шийдвэрүүд хүчингүй гэсэн үг. 

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ: 

Би Ардчилсан намыг анх байгуулагдахаас эхлүүлээд энэ намын даргаар 6 жил ажилласан хүн. Гэтэл манай намын 330 сумын дарга, цэрэг, тамгатайгаа нэг талдаа, 21 аймаг, 9 дүүргийн нам нь нэг талдаа. Нэг талдаа гэдэг нь О.Цогтгэрэл даргын талд байсан юм.  Ийм байхад хоёр нам юм шиг болгож, МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж, улс орон даяар шударга бус заваарсан зйүлийг МАН-ын мөнгөтэй хэсэг бүлэг нөхөд мөн манай намын мөнгө идсэн хэдэн нөхөдтэй нийлж хийсэн юм. Би шулуухан хэлэхгүй бол болохгүй байна. Уучлаарай. Нэг нам тэр дундаа Монголын хоёр том баганын нэг АН-аар эд нар жил 6 сарын хугацаанд тоглож байгаа юм. Гэтэл оны сүүлийн өдөр АН чинь нэг талдаа юм байна гэдгийг дуртай дургүй хүлээн зөвшөөрлөө. Танай намын их хурал бол хүчин төгөлдөр юм байна гэдгийг УДШ үзсэн байна. Танай намын эндээс байгуулсан Үндэсний бодлогын хороо чинь хүчинтэй зөв юм байна гэж дүгнэсэн. Ер нь УДШ бол улс төрийн намын бүртгэлийн асуудлыг 30 хоногийн дотор шийдвэр гаргах ёстой. Гэтэл хэдэн шүүгч нь нийлж суучихаад 60 хоногийн дотр шийдвэр гаргана гээд сууж байгаад бид хариуцлага нэхнэ. Хуулийн дагуу шударга ёс нэхнэ. 

Холбоотой мэдээ