"Ган үзэг 2021" наадмын шилдэг телевизээр Eagle news, шилдэг сониноор "Өдрийн сонин" шалгарлаа

Нийгэм
munkhtuya1104@gmail.com
2021-12-04 01:48:20

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын шилдгүүдийг шалгаруулах "ГАН ҮЗЭГ 2021” наадам өчигдөр орой /2021.12.03/ боллоо. Тус наадмыг мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор МСНЭ-ээс зохион байгуулдаг уламжлалтай. “ГАН ҮЗЭГ 2021” наадамд нэр дэвшүүлж, бүтээлээ ирүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагаас “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр салбартаа манлайлагчдыг тодруулсан юм.


"ГАН ҮЗЭГ 2021” НААДМЫН ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:

Шилдэг телевиз – Eagle news tv
Шилдэг сонин- Өдрийн сонин
Шилдэг радио- Гэр бүлийн радио 104.5
Шилдэг мэдээллийн сайт - ergelt.mn
Шилдэг сэтгүүл -Үндэстний ТОЙМ
Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл - Хөвсгөл телевиз, khovd.mn сайт


"ГАН ҮЗЭГ 2021” НААДМЫН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:

Телевизийн шилдэг сэтгүүлч-NTV Б.Батцэцэг
Сонины шилдэг сэтгүүлч- Өглөөний сонин С.Өлзийбаяр
Радиогийн шилдэг сэтгүүлч- МҮОНР Х.Дугарсүрэн
Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч- eguur.mn Б.Буяндалай
Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч- Санхүүгийн хөтөч И.Отгонжаргал
Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч- МОНЦАМЭ агентлаг Б.Чадраабал
Орон нутгийн шилдэг сэтгүүлч- Сүхбаатар аймаг Д.Одончимэг
Шилдэг зураглаач – check.mn Б.Эрхэмбаяр
Шилдэг редактор- Eagle news Г.Ганбаяр
Шилдэг менежер- Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал, NTV телевизийн захирал А.Баярбат

Шилдэг судлаач- МУИС-ын Сэтгүүлзүй, олон нийттэй харилцааны тэнхимийн судлаачид










Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд