Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдэд 300,000 төгрөг олгох тохиргоог Ибаримт аппликэйшнд нэмжээ
  • Х.Баттулга: Монголчууд мөнх төрийнхөө дээр улс төрийн намыг залах учиргүй
  • Г.Батбаатар: Шүлсний оношлуур халдварыг эрт илрүүлэх давуу талтай
  • Өнөөдөр Тав нэмэгдэж, Ковидын халдвараар нас барсан нийт хүний тоо 68 болов
  • Гүүр, нүхэн гарцуудыг угааж, цэвэрлэлээ
  • ЭМЯ: Вакцинд хамрагдсан 2304 хүн Covid-19-өөр халдварласан
  • Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал болсон эсэх талаарх сэрэмжлүүлэх апплекшнийг хэрэглээнд нэвтрүүлнэ
  • Буянт-Ухаа спорт цогцолборт 400 хүний хэвтэн эмчлүүлэх ор дэлгэж эхэлжээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Мэдээ Өдөрт 30 мянга хүртэл иргэнийг КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамруулна

Өдөрт 30 мянга хүртэл иргэнийг КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамруулна

2021-04-052021-04-05
0
0
0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар  "КОВИД-19" цар тахлын эсрэг дархлаажуулалтын явц болон цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 40-44 цэгт 90-97 багийн 650 ажилтан ажиллаж байна. Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас "КОВИД-19"-ийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 336,758 хүнд вакцины эхний тунд хамруулаад байна.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 5 цэгт 18 баг дархлаажуулалтыг хийж байна. Өдөрт 3-4 мянган хүнд вакцинжуулалтад хамруулахаар тооцоолон ажиллаж байгаа гэв. 10, 18 дугаар хороонд байрлах дархлаажуулалтын цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн иргэдэд вакцинжуулалт хийж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх хороодын вакцинжуулалтын явцтай танилцах үеэр "Вакцины татан авалтыг идэвхтэй хийж байна. Синофарм үйлдвэрийн вакциныг 900 мянган тунг авна. Бид дэлхийд дархлаажуулалтаар тэргүүлэгч болж эдийн засгаа бүрэн нээсэн улс болох зорилттой. Хэсэгчилсэн хөл хорио өнөөдрөөс эхэлж байна. Өдөрт дунджаар 12 мянган хүнийг вакцинд хамруулж байсан бол хэсэгчилсэн хөл хорионы өдрүүдэд өдөрт 30 мянга хүртэл ачааллаа нэмэгдүүлнэ. Энэ хурдаараа явбал эхний вакцины тунг зургадугаар сарын 1-нээс өмнө нийт иргэддээ хийж амжина. Улаанбаатар хотын хүн амыг тавдугаар сард багтаж дархлаажуулах зорилт тавьсан. Хэсэгчилсэн хөл хорио тогтоож байгаа нь эмнэлгийг байгууллагын ачааллыг багасгаж вакцинд анхаарал хандуулж буй хэрэг" гэдгийг хэллээ.

Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Спорт хороонд байрлах дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Дүүргийн хэмжээнд өдөрт 3,000 орчим хүнийг вакцинжуулалтад хамруулж байгаа энэ тоог ирэх өдрүүдээс цэгийн тоог нэмэгдүүлэн хоногт 6,000 хүнийг хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг холбогдох эрүүл мэндийн салбарын төлөөлөл хэлж байв.

Улаанбаатар хотод 6,895 өндөр настай хүмүүс бие даан гэрээсээ гарч чадахгүй, хэн нэгний асаргаа халамжид амьдарч байна. Эдгээр иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрт нь хүргэж дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Уг ажлыг  ЭМЯ-ны Геронтологийн үндэсний  төв, НЭМГ, МУЗН, ДЭМБ-ын туслалцаа дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа.

Ерөнхий сайд уг ажлыг эрчимжүүлж шаардлагатай тоног, төхөөрөмж, автомашин, хамгаалах хувцас хэрэгслийг шийдэх чиглэлийг Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн удирдлагуудад өглөө.

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
дархлаажуулалт

602 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас баржээ

Next Post
image

Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга бариулахгүй

OnlineTV

Холбоотой мэдээ

147

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар Долдугаар сарын 1-нд эхлэнэ

OnlineTV
2021-04-142021-04-14
0
27
0
0
buyandelger

Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар монгол хүн сонгогджээ

OnlineTV
2021-04-142021-04-14
0
27
0
0
вакцин

60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ

OnlineTV
2021-04-132021-04-13
0
42
0
0
Япон

Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ

OnlineTV
2021-04-132021-04-13
0
29
0
0
яам

20, 61 настай хоёр хүн Covid-19-ийн халдварын улмаас амиа алдлаа

OnlineTV
2021-04-132021-04-13
0
25
0
0
President

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Оюу толгойн асуудлаар Лондонгийн Олон улсын арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн

OnlineTV
2021-04-092021-04-09
0
74
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.3K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
7K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.4K
гэрлэх ёслолын ордон4

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1.2K
ерөнхийлөгч теле5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1.1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг