Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдэд 300,000 төгрөг олгох тохиргоог Ибаримт аппликэйшнд нэмжээ
  • Х.Баттулга: Монголчууд мөнх төрийнхөө дээр улс төрийн намыг залах учиргүй
  • Г.Батбаатар: Шүлсний оношлуур халдварыг эрт илрүүлэх давуу талтай
  • Өнөөдөр Тав нэмэгдэж, Ковидын халдвараар нас барсан нийт хүний тоо 68 болов
  • Гүүр, нүхэн гарцуудыг угааж, цэвэрлэлээ
  • ЭМЯ: Вакцинд хамрагдсан 2304 хүн Covid-19-өөр халдварласан
  • Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал болсон эсэх талаарх сэрэмжлүүлэх апплекшнийг хэрэглээнд нэвтрүүлнэ
  • Буянт-Ухаа спорт цогцолборт 400 хүний хэвтэн эмчлүүлэх ор дэлгэж эхэлжээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Мэдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа: Үндсэн хуулийн цэц дээр болж буй үйл явдал монгол төрийн 30 жилийн түүхэнд гарч байгаагүй увайгүй үйлдэл!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа: Үндсэн хуулийн цэц дээр болж буй үйл явдал монгол төрийн 30 жилийн түүхэнд гарч байгаагүй увайгүй үйлдэл!

2021-03-262021-03-26
0
1
0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа: Үндсэн хуулийн цэц дээр болж буй үйл явдал монгол төрийн 30 жилийн түүхэнд гарч байгаагүй увайгүй үйлдэл!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2021.03.24/ хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаагийн хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал маш их хүндэрч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Тамгын газрын удирдлагатайгаа өнөөдөр энэ зүйлийг ярих зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна.

Өнөөдөр Монголын төр хямралын байдал руу орлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар бол бие даасан төрийн институц. Гэтэл Ерөнхийлөгчийн институцийг төрийн гадна орхиж, тэр байтугай сөрөг хүчин шиг хандаж буй эрх баригчдын энэ бодлого Монголын төрд аюул учруулна. Аюул учруулж ч байна.

Өнөөдөр Үндсэн хуулийн цэц дээр болж буй үйл явдал монгол төрийн 30 жилийн түүхэнд гарч байгаагүй увайгүй үйлдэл. Тэнд ажиллаж буй хүмүүс үүнийг мэдэж, мэдрэх ёстой. УИХ-ын гишүүд ч мэдрэх ёстой. Би ч гэсэн УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож ажилласан, УИХ-ын даргын зөвлөх хийж байсан, одоо Ерөнхийлөгчийн институцэд ажиллаж байна. Гэхдээ би ийм юм үзээгүй.

Би ганцхан жишээ хэлье. Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчид хүртэл гадуурхагдаж байна. Энэ хүмүүс Монгол Улсын иргэд биз дээ? Улсын Онцгой комиссоос вакцинжуулалтын хуваарь баталж гаргахад Ерөнхийлөгчийн Тамгын газар байхгүй байх жишээтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд аль байгууллагад очиж вакцинжуулалтад хамрагдах нь одоо болтол тодорхойгүй, ямар ч хуваарьт ороогүй байна. Гэтэл төрийн бүх албан хаагчид, агентлагийн ажилтнууд, тэр байтугай төрийн өмчит үйлдвэрийн ажилтнууд вакцинд хамрагдчихлаа. Эрх баригчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцэд хэрхэн хандаж байгааг энэ байдал ил тод харуулж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдрийг хүртэл хуралдаж чадахгүй байна.

Өнөөдөр албан хаагчдын цалингийн зэрэглэл тогтоох, итгэлцүүр тогтоох тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн институцтэй холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. УИХ-ын тогтоол гаргахдаа энэ асуудлыг орхигдуулж байгааг би үнэхээр гайхаж байна. Ийм байж болохгүй. Монголын төр Монголын ард түмний өмнө хариуцлага хүлээж ажиллах ёстой шүү дээ. Энэ гурван институц хоорондоо уялдаа холбоотой, эв нэгдэлтэй ажиллаж байж Монгол Улс хөгжинө, улс төрийн тогтвортой байдлыг бий болгоно.

Үндсэн хуулийн цэц дээр болж буй үйл явдал, УИХ-ын үйл ажиллагаа, өнөө өглөө УИХ-ын Байнгын хорооны гаргаж буй шийдвэрийг харахад нөхцөл байдал хүндэрч байна. Тийм учраас өнөөдөр арга буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд, энэ парламентад олон жил суусан улс төрч хүний хувьд энэ хэвлэлийн бага хуралд оролцож, өөрийн санал бодлыг танилцууллаа. Баярлалаа" гэлээ.

I Like ThisUnlike 1
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
З

З.Энхболд: Би цахим сонгууль гэх дүрмийн бус сонгуульд оролцохгүй

Next Post
ЭМЯ

437 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

OnlineTV

Холбоотой мэдээ

147

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар Долдугаар сарын 1-нд эхлэнэ

OnlineTV
2021-04-142021-04-14
0
27
0
0
buyandelger

Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар монгол хүн сонгогджээ

OnlineTV
2021-04-142021-04-14
0
27
0
0
вакцин

60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ

OnlineTV
2021-04-132021-04-13
0
42
0
0
Япон

Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ

OnlineTV
2021-04-132021-04-13
0
29
0
0
яам

20, 61 настай хоёр хүн Covid-19-ийн халдварын улмаас амиа алдлаа

OnlineTV
2021-04-132021-04-13
0
25
0
0
President

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Оюу толгойн асуудлаар Лондонгийн Олон улсын арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн

OnlineTV
2021-04-092021-04-09
0
74
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.3K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
7K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.4K
гэрлэх ёслолын ордон4

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1.2K
ерөнхийлөгч теле5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1.1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг