
285 хүнээс халдвар илэрчээ
Сүүлийн 24 цагт нийт 285 хүнээс Covid-19 халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Шинэ халдвар нь бүгд дотоодоос бүртгэгджээ. 267 нь Улаанбаатар хотод, 18 тохиолдол нь аймгуудад илэрсэн байна. Тодруулбал Завхан 1, Төв 2, Баянхонгор 1, Орхон 3, Дорноговь 2, Дархан-Уул 7, Архангай аймагт 2 шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ.
Харин 96 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарчээ.