
Шинээр 218 тохиолдол батлагдлаа
-Сүүлийн 24 цагийн байдлаар 218 хүнээс Covid-19 илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 5610 боллоо. 186 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа. 176 нь Улаанбаатар хотод 42 нь хөдөө орон нутагт тус тус илэрсэн байна. Өвөрхангай аймагт 27, Дархан-Уул аймагт 18, Төв аймагт 5 тохиолдол бүртгэгдлээ гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.