
Сэлэнгэ аймаг руу орох хөдөлгөөнийн түр зогсоолоо
2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн халдвартай бүс нутаг /Улаанбаатар, Дархан-Уул, Завхан, Төв, Архангай, Өвөрхангай, Увс, Хөвсгөл/-аас ирж буй иргэдийг аймгийн Онцгой комиссын шийдвэр гартал Сэлэнгэ аймаг руу нэвтрүүлэхгүй.- Халдвартай бүс нутаг руу Сэлэнгэ аймгийн иргэдийг Сэлэнгэ аймгаас гаргахгүй бөгөөд харъяаллын дагуу өөр аймаг орон нутгийн иргэдийг гаргана. - Халдвартай бүс нутгаас ирж буй Сэлэнгэ аймгийн харъяат иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх бөгөөд ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлана. - Сумдын Онцгой комиссын дарга нар зорчих иргэдийн асуумж, зөвшөөрлийн хуудсан дээр хаана очихыг нь тодорхой заасан тамгатай, гарын үсэгтэй бичгээр үйлчилнэ. - Зайлшгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд голомттой бүсээс ирж байгаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан нэвтрүүлнэ.- Постуудын бүртгэл судалгааг чанаржуулж, хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулж, эрчимжүүлэхийг сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ