
127 хүнээс Covid-19 халдвар илэрлээ
Сүүлийн 24 цагийн байдлаар 127 хүнээс Сovid-19 халдвар илэрч, дөрвөн хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгальмаа мэдээллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлгээс 52 хүн эдгэрч, гэртээ гарсан байна. Нийт эдгэрсэн хүний тоо 3083 боллоо.