Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдэд 300,000 төгрөг олгох тохиргоог Ибаримт аппликэйшнд нэмжээ
  • Х.Баттулга: Монголчууд мөнх төрийнхөө дээр улс төрийн намыг залах учиргүй
  • Г.Батбаатар: Шүлсний оношлуур халдварыг эрт илрүүлэх давуу талтай
  • Өнөөдөр Тав нэмэгдэж, Ковидын халдвараар нас барсан нийт хүний тоо 68 болов
  • Гүүр, нүхэн гарцуудыг угааж, цэвэрлэлээ
  • ЭМЯ: Вакцинд хамрагдсан 2304 хүн Covid-19-өөр халдварласан
  • Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал болсон эсэх талаарх сэрэмжлүүлэх апплекшнийг хэрэглээнд нэвтрүүлнэ
  • Буянт-Ухаа спорт цогцолборт 400 хүний хэвтэн эмчлүүлэх ор дэлгэж эхэлжээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Мэдээ Япон Улс 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар боллоо

Япон Улс 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар боллоо

2021-03-112021-03-11
0
0
0

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 1,3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар боллоо. 

Тус улсын буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлэх "КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр Гадаад харилцааны яаманд болжээ.

КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан нийлүүлж, вакцины "хүйтэн хэлхээ"-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр дэлхийн улс орнууд КОВИД-19 цар тахалтай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй, бодит дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Мөн Япон Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаас хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд тусламжийн вакциныг аль болох хурдан Монгол Улсад оруулж ирж, хүн амыг дархлаажуулах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэв.

Мөн тэрээр энэхүү төслийн сацуу Япон Улсын Засгийн газар манай улсын хүн амын 20 хувийг вакцинжуулахад дэмжлэг үзүүлж буй олон улсын Covax хөтөлбөрийн хандивлагч гол улс орны нэг болохыг дурдаад энэ утгаараа Япон Улсын Засгийн газар манай хүн амд КОВИД-19 цар тахлын вакциныг хүртээмжтэй нийлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэжээ.

Солилцох ноот бичигт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар гарын үсэг зурж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар байлцав. Арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: ГХЯ

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
Tusgaarlah

Тусгаарлан ажиглах 36 байранд 1117 иргэн байна

Next Post
дархлаажуулалт

Дархлаажуулалтад 48265 хүнийг хамруулаад байна

OnlineTV

Холбоотой мэдээ

147

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар Долдугаар сарын 1-нд эхлэнэ

OnlineTV
2021-04-142021-04-14
0
27
0
0
buyandelger

Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар монгол хүн сонгогджээ

OnlineTV
2021-04-142021-04-14
0
27
0
0
вакцин

60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ

OnlineTV
2021-04-132021-04-13
0
42
0
0
Япон

Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ

OnlineTV
2021-04-132021-04-13
0
29
0
0
яам

20, 61 настай хоёр хүн Covid-19-ийн халдварын улмаас амиа алдлаа

OnlineTV
2021-04-132021-04-13
0
25
0
0
President

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Оюу толгойн асуудлаар Лондонгийн Олон улсын арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн

OnlineTV
2021-04-092021-04-09
0
74
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.3K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
7K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.4K
гэрлэх ёслолын ордон4

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1.2K
ерөнхийлөгч теле5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1.1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг