Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 77 хүнээс халдвар илэрлээ
  • "Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ
  • Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
  • Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ
  • Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Цаг үе, үйл явдал МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ COVID19-ийн эсрэг вакцины анхны тунг тариуллаа

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ COVID19-ийн эсрэг вакцины анхны тунг тариуллаа

2021-02-232021-02-24
0
0
0

КОВИД-19 халдварын дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг тариуллаа.  

Энэ үеэр Ерөнхий сайд "Өнөөдөр хоёрдугаар сарын 23-ны өдөр шинэ Засгийн газар бүрэлдэж байгуулагдаад яг 25 хонож байна. Энэ 25 хоногт олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, шуурхай, системтэй, шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай ажиллахыг хичээж байна. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдаж, нийт ААН, иргэдийн 95 хувь амьдралын хэвийн горимд шилжиж байгаа. Тулж ирсэн зовлонгийн өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийг бид хамтдаа бүтээж чадлаа.

Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг хүндлэн дагасан нийслэлчүүддээ, өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан төрийн албан хаагчдадаа баярлалаа. Хөл хорионы өдрүүдэд гурван чухал үр дүнд хүрлээ.

  • Эхнийх нь бид өвчний тархалтыг хумьж чадлаа. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 411 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн ч 523 мянган хүнийг шинжилгээнд хамруулж, 122 халдварын тохиолдол, 33 голомтыг илрүүллээ. 
  • Хоёрдугаарт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүллээ. Дархлаажуулалт энэ цаг мөчөөс албан ёсоор эхэлж байна. Монгол Улс дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Оюун санааны хөрш БНЭУ-ын ард түмэнд баярлалаа. 
  • Дараагийн үр дүн нь эрүүл мэндээ хамгаалаха эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүллээ.

Дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг онцлон хэлмээр байна.Дархлаажуулалтын ажилтай зэрэгцээд эдийн засгаа сэргээх цогц хөтөлбөрөө хэрэгжүүлээд явна. Эдийн засаг -6 хувь агшсан нөхцөл байдлыг өөрчилж, алдагдсан 70 мянга орчим ажлын байрыг сэргээн, зах зээлд эргэх ёстой 8 их наяд төгрөг гацаад байгааг эргэлдүүлж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Өнөөдрөөс шинэ, идэвхтэй эрүүл амьдралын хэмнэлд шилжин орж байна. Иргэн Та зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын эрүүл мэнд, эдийн засгийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлаарай. Ажил олгогчид бас хариуцлагатай байгаарай. Ажилчдаа вакцинжуулах тал дээр хувийн хэвшлийнхэн Засгийн газартай хамтарч ажиллаарай. Ингэж чадвал бид хаагдсан бизнес, хичээл сургууль, хил хязгаараа эргүүлэн нээж чадах юм" гэж хэлсэн юм.

ДЭМБ-аас албан ёсоор Pfizer, АstraZeneca вакциныг албан ёсоор бүртгэж авсан бөгөөд манай улсын хувьд өчигдөр өглөө Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн Covishield вакцины 150,000 тунг тусламжаар хүлээн авсан юм.

Манай улс 2021 оны нэгдүгээр сарын 10-нд Pfizer, АstraZeneca, Moderna гэсэн гурван вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэснээ зарласан. Хүн амынхаа 60%-ийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар Засгийн газар төлөвлөсөн бөгөөд одоогоор БНЭУ-аас 150 мянган хүн тун Covishield вакцин,  БНХАУ-аас 300 мянган хүн тун Синофарм вакциныг хүлээн аваад байна. 

AstraZeneca компанийн Covishield вакциныг нэг хүнд хоёр тунгаар хийх учир 150 мянган хүн тун гэдэг нь 75 мянган хүнийг дархлаажуулах хэмжээ юм. 

Эхний ээлжинд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан, КОВИД-19 халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой төрийн албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна гэдгийг ЭМЯ-наас мэдээлэл өглөө. 

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
vactsin huleen avlaa

БНХАУ-ААС КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИН ХҮЛЭЭН АВАВ

Next Post
шинжилгээ зу

Дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэг ажиллаж байна

OnlineTV

Холбоотой мэдээ

шинжилгээ зу

Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
34
1
0
sarkozi

Николя Саркозид гурван жилийн хорих ял оноов

OnlineTV
2021-03-022021-03-02
0
17
0
0
ganzo

Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй

OnlineTV
2021-03-022021-03-02
0
28
1
0
zurkh martahgui batlamj

Өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг боллоо

OnlineTV
2021-03-022021-03-02
0
30
1
0
тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
14
0
0
tsergiin emneleg vactsin

Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
12
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг