
А.Амбасэлмаа: 28 хүнээс халдвар илэрлээ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
Нийт 38409 сорьцод шинжилгээ хийхэд 28 хүнээс Сovid-19 илэрсэн байна. Шинээр батлагдсан 28 тохиолдлуудаас нэг нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн бол 27 нь өмнө батлагдсан тохиолдлуудын хавьтал гэнэ. Улаанбаатар хотод Сovid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 1605 болсон. Харин бусад аймагт халдвар бүртгэгдээгүй байна.