
Шинээр дахин хоёр голомт үүсч, 31 тохиолдол илэрлээ
Сүүлийн 24 цагт нийт 16960 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнд илэрчээ. Батлагдсан тохиолдлууд, өмнө нь тусгаарлагдсан ойрын хавьтлаас бүртгэгджээ. Шинээр хоёр том голомт үүссэн тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ. "Монгол шир" ХХК-тай холбоотой халдвар хоёрдугаар сарын 1-ний шөнө батлагдаж ирсэн. Арьс ширний үйлдвэрийн ажилчид 72 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс илэрсэн байна. Үргэлжлүүлэн шинжилгээ тандалт явагдаж байгаа юм байна. Тус үйлдвэрийн ажилтнууд нь СХД, Хан-Уул, СБД, ЧД, БЗД гээд нийслэлийн зургаан дүүргийн 12 хороонд амьдардаг юм байна.
Дараагийн том голомт нь Нийслэлийн "Амгалан амаржих газар"-т өглөө үүрээр батлагджээ. 234 хүнд шинжилгээ хийхэд ажилтан, үйлчлүүлэгч хоёр хүнээс илэрсэн байна.
Улаанбаатар хотод 10 голомт өндөр идэвхтэй байна.
Нийт батлагдсан тохиолдол нийслэлийн хэмжээнд 1054 болжээ.
Улсын хэмжээнд 16890 тохиолдол бүртгэгдээд байна. Харин өвчилсөн хүмүүсийн74 хувь эдгэрчээ.
Э. Буян