
НӨАТ-ын ажилтны авга эгч 40 сая төгрөг хожсоныг шалгаж тогтоожээ
ШӨХТГ-аас хийсэн шалгалтаар НӨАТ-ын ажилтан 36 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө хожоогүй нь тогтоогдсон байна. Харин гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажилчдаас 2018-2020 онд 47 алба хаагч, давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 3.830.000 төгрөгийн хонжвор хожсон нь тогтоогджээ.
- Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 74, одоо ажиллаж байгаа 65 нийт 139 алба хаагчдын гэр бүлийн хамааралтай 961 иргэдийн судалгааг гаргаж, 10 саяаас дээш дүнтэй хонжвор таарсан, 10 буюу түүнээс дээш удаа хонжвор таарсан, 2.0 сая болон түүнээс дээш дүнгээр 2 буюу түүнээс дээш хонжвор таарсан иргэдийн мэдээлэлтэй тулгаж шалгахад өмнө ажиллаж байсан ажилтны авга эгч болох 1 иргэний 40.0 сая төгрөгийн хонжвор нэг удаа таарсан байна. Тиймээс Мэдээллийн аюулгүй байдалд онцгой хяналт тавьж ажиллах ёстой гэж мэргэжлийнхэн анхааруулж байна.
Эх сурвалж: ШӨХТГ