
27 тохиолдол илэрлээ
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллээс хүргэе.
-Хоёрдугаар сарын 2-нд нийт 15897 сорьцод шинжилгээ хийхэд 27 хүнээс Сovid-19 халдвар илэрчээ. Шинэ халдварууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд бүгд тусгаарлалт, ажиглалтад байсан хүмүүс юм байна. Харин 21 хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжжээ. СХД-ийн 21-р хорооллоос үүдэлтэй шинэ голомт идэвхитэй байна гэлээ.