Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 77 хүнээс халдвар илэрлээ
  • "Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ
  • Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
  • Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ
  • Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Мэдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ

2021-02-022021-02-02
0
0
0

Монгол Улсын Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ. Тухайлбал "Залуус 1,2,3 хороолол" барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулна" гэлээ. Чинээлэг дундаж давхарга бүрдүүлэхийн тулд юуны өмнө иргэдээ орон сууцтай, боловсролтой, эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай үйлчилгээнд хамрагдаж чаддаг болгох ёстой гэж тэрээр үзэж байна. Энэ үүднээс барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагынхантай 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр уулзав. Ерөнхий сайд иргэдээ орон сууцжуулсан Сингапур Улсын туршлагыг товч танилцуулж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцан, санал бодол, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсов.

Д.Цэрэнжигмэд /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "150 мянган айлын орон сууц" зорилтыг хэрэгжүүлэхэд гишүүн 160 орчим  аж ахуйн нэгж, 100 мянга гаруй хүн хувь нэмрээ оруулахад бэлэн байна. 

О.Лхагвадорж /Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо/:  Барилгын чанар, аюулгүй байдалтай холбоотой бичиг баримт боловсруулж байгаа. Барилгын материал үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсье.

Б.Жүгдэр /Үндэсний бүтээн байгуулалтын корпораци/: Манай корпораци зээл хүүгүй, газар үнэгүй, эрчим хүчний шугам сүлжээ бэлэн бол жилд 2,000 айлын орон сууц барих боломжтой.

Л.Ариунболд /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Байгалийн баялаг, түүхий эд хангалттай байгаа нь бидний давуу тал. Үйлдвэр тогтвортой ажиллахын хэрээр үнэ, өртөг төдий хэмжээгээр хямд байна. Төр аль болох дотооддоо үйлдвэрлэсэн бараа, материалыг худалдан авах нь маш том дэмжлэг болно. Тендерт ихэвчлэн улс төрчдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд ялж байгаад анхаарахыг хүсье. НӨАТ, сэргээгдэх эрчим хүч гэж төлбөр авч байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байна.

Б.Нэмэхбаатар /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Орон сууцжуулах бодлого хэрэгжүүлэхэд хөрөнгө, дэд бүтэц чухал. Нийслэлийн дүүргүүдэд байгуулсан "Сервис центр" төслийг тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллага төсөл хэрэгжүүлдэг. Үүнийг зангидсан бүтцийг Барилга, хот байгуулалтын яаманд байгуулах нь зүйтэй.

Н.Баярсайхан /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Түрээсийн орон сууцны сангийн бэлэн төсөл байна. Нийслэл хот газар, дэд бүтцээ шийдэж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ төслийг хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллүүд мөн газрын төлбөр, түүхий эдийн үнэ нэмэгдсэн, валютын ханшны өсөлтөөс болж алдагдал хүлээж байгаа зэрэгт анхаарахыг хүслээ.

Нийслэлийн хувьд орлогод нийцсэн, ногоон, хэмнэлттэй, дэвшилтэт технологи бүхий орон сууцаар иргэдээ хангах бодлого барьж байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хэллээ. Ирэх дөрвөн жилд ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлнэ, сард 60 тэрбум төгрөгийн зээл олгоно гэж тооцон ажлаа төлөвлөхийг Сангийн сайд Б.Жавхлан барилгын салбарынханд зөвлөв. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж "Орон сууцжуулах зорилтын хүрээнд шаардагдах хөрөнгө, газар, дулаан, эрчим хүчний шугам сүлжээ, зураг төсөл, гүйцэтгэгч аж ахуйн нэгж гээд бүх зүйлийг урьдчилан сайтар тооцоолох шаардлагатай. Нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл аж ахуйн нэгжүүд ямар ч барилгыг барьж чадна. Иймээс төрийн байгууллагууд шат дамжлага, хүнд суртлаа багасгах хэрэгтэй" гэлээ.
I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
тандалт

Нийслэлийн хэмжээнд 27 байршилд хязгаарлалт тогтоож, тандалт хийж байна

Next Post
тандалт 01

Нийслэлийн хэмжээнд 30 байршилд хязгаарлалт тогтоож, тандалт хийж байна

OnlineTV

Холбоотой мэдээ

261674-28092020-1601282841-287857181-800

77 хүнээс халдвар илэрлээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
22
1
0
Оюу толгой

"Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
24
1
0
Bolovsrol

Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна

OnlineTV
2021-03-052021-03-05
0
22
1
0
ub city

Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ

OnlineTV
2021-03-052021-03-05
0
23
0
0
Niislel

Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна

OnlineTV
2021-03-052021-03-05
0
10
0
0
Уртнасан

Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
95
1
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг