
Улаанбаатарт 25 шинэ тохиолдол нэмэгджээ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэе.
Өчигдөр нийт 15202 хүнд PCR шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрчээ. Халдвар илэрсэн 25 хүн нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Х апартментийн оршин суугчид, Улаанбаатар хотоос Дархан аймагруу хүнс тээвэрлэлт хийж байсан тээврийн жолооч, пиццаны газрын ажилтнууд, батлагдсан тохиолдлын хавьтлуудаас илэрчээ.