
Өрх бүрт нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг УИХ яаралтай хэлэлцэх ёстой гэж АН-ын бүлэг үзлээ
Өнөөдөр Даваа гараг. Хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, хэлэлцсэн асуудлаар олон нийтэд мэдээлэл өгдөг билээ. УИХ дахь АН-ын бүлгээс ээлжит мэдээллээ хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тухай тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Харамсалтай нь эрх барьж буй намын бүлэг нь өнөөдрийг хүртэл уг тогтоолын төслийг хэлэлцэхгүй байгаад шүүмжлэлтэй хандлаа. Иргэдийн амьдрал хүнд, өнөө маргаашийн хүнсний хэрэгцээгээ ч худалдан авч дийлэхээргүй байгаа энэ үед Ерөнхийлөгчийн санаачилсан "Өрх бүрт нэг сая төгрөг" олгох санаачлага том дэмжлэг болно гэж үзэж байна.