
ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх сарын 1-нээс теле болон цахим хэлбэрээр эхэлнэ
ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээс үзвэл Монгол улсад коронавирусийн халдварын тархалт зогсоогүй тул теле хичээл хэвээр явах юм байна.
БШУЯ-аас гуравдугаар сарын 1-нээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх саналаа УОК-т хүргүүлсэн ч Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулжээ. Ямар ч байсан цахим болон теле хичээлийн хуваарийн дагуу ирэх хоёрдугаар сарын 1-нээс орж эхлэх юм байна.