
Д.Оюун-Эрдэнийг МҮОНРТ-ийн зөвлөлийн гишүүнээр томиллоо
УИХ-ын чуулган өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа МҮОНРТ-ийн зөвлөлийн гишүүд болох Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд, Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр нарыг томилсон билээ. Харин Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэг сул орон тоо үлдсэн.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсэг УИХ-аас нэр дэвшихээр төрийн бус байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулж хамгийн олон санал авсан нэг хүний нэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингээд УИХ-аас томилох нэр дэвшигчдээс Д.Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авчээ.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Оюун-Эрдэнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг гишүүдийн 69.1 хувь нь дэмжлээ.