
Ковид-19: 76 настай эмэгтэйн охидтойгоо ярилцсан сүүлчийн ТАВАН минут
Эмнэлэгт хажуугийнх нь орон дээр амьсгал хурааж байгаа ээжийгээ харсан эмэгтэй хүмүүст хандаж коронавирусээс урьдчилан сэргийлэхийг зөвлөмжүүдийг ягштал биелүүлэхийг захилаа. Тэрээр нас барсан ээжтэйгээ хамт коронавирусний халдвараар өвчилж эмнэлэгт хүргэгдээд байжээ.
76 настай Мариа Рико амьсгалын аппаратаа авснаар түүний амьд байх хугацаа төдий чинээ багасна гэдгийг мэдэж байсан ч хоёр охинтойгоо сүүлчийн удаа ярилцахын тулд аппаратаа авчээ.
Түүний охин Анабел Шарма энэ мөчийг зүрх зүсэм байсан гэж дурсав. Тэрээр коронавирус гэж юу болохыг хүмүүст ойлгуулахын тулд ээжтэйгээ салах ёс гүйцэтгэж байгаа өөрсдийнхөө зургийг олон нийтэд дэлгэж байгаа гэж ярьсан юм.
Түүний ээж амьсгалын аппаратаа авснаас хойш 30 орчим минутын дараа амьсгал хураажээ. Ээж нь тэднээс аппаратаа авахыг гуйхад хүүхдүүд нь эрсдэлтэй, илүү бага хугацаанд тэсэж чадна гэж учирласан ч ээж нь хариуд нь " Тиймээ. Гэхдээ тэр хугацаа хангалттай" гэж хэлсэн талаар 49 настай охин Шарма нь эмгэнэн дурсав.
Харамсалтай нь ийм эр зориг гаргасан ч уг гэр бүлийнхэнд ээжтэйгээ сүүлчийн удаа ярилцах тавхан минутын хугацаа олдож. Таван минутын дараа ээж нь ухаан алдсан гэлээ.
Энэ хугацаанд ээж нь хүүхдүүддээ хандаж сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан болохоор үхлээс айхгүй байна. Харин халдвар авсан охиноо гэртээ байгаа хүүхдүүдээ бодоод вирусний халдвартай хатуу тэмцээрэй. Бууж өгч болохгүй гэж захисан байна.
Мариа Рико охин, хүргэн гурван зээгийн хамт амьдардаг байжээ. Охиных нь үзэж байгаагаар түүний гурван хүүгийн нэг нь сургуулийн орчноос халдвар авснаар тэр гэр бүлийн гишүүдэд халдвар тархах шалтгаан болсон аж.

Тиймээс тэрээр хүмүүст хандаж халдвараас хамгаалахтай холбоотой бүхий л зөвлөмжийг мөрдөж, дан ганц өөрийгөө төдийгүй бусад хүмүүсийг ч бодож байхыг хичээнгүйлэн хүслээ.

Шармагийн эгч Сузанад хамгаалах хэрэгсэл өмсөж ээжийгээ эцсийн замд нь үдэх боломжийг эмнэлгийнхэн олгосноор тэрээр ээжийгээ сүүлийн амьсгалаа хураах хүртэл гараас нь барьж байсан талаар ярьлаа.
Эх сурвалж BBC