
23 хүнээс коронавирус илэрлээ
ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр улсын хэмжээнд нийт 13,621 хүнд шинжилгээ хийхэд 23 хүнээс коронавирус илэрсэн байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтан болон шинээр бүртгэгдэж буй голомтот халдварын хавьтал болох 19 хүн, хоёр нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байна.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1,286 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 878 нь эдгэрч, 398 хүн эмчлэгдэж байна гэсэн мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.