
Арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хөл хориог хэсэгчилсэн байдлаар тогтооно
Шадар сайд Я.Содбаатар мэргэжлийнхэний зөвлөмжийг дагаж, Засгийн газраас Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоох шийдвэр гаргалаа гэж мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд хэсэгчилсэн хөл хориог арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоохоор шийдвэрлэжээ.
Орон нутагруу явсан иргэдийн нийслэлрүү ирэх хугацааг нь тооцоолж арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хөл хориог мөрдөж эхлэхнээ.
Харин дараах нэр бүхий байгууллагууд хөл хорионы үед ажиллах юм байна.
- Эрчим хүч, дулаан, шахмал түлш
- Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
- Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот суурин улсын хангамж ариутгал, татуургын ашиглалт
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж
- Банкны салбарын үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйлчилгээ /Тодорхой журмаар зохицуулагдана/
- Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Төрийн захиргааны албаны ажилчдын 10-15 хувийг ажиллуулна/
- Хүүхэд хамгаалал, асрах хамгаалах байрууд
- Буян,оршуулгын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамрагдахнээ.