
Улаанбаатар хот хамгийн эрсдэлтэй бүс боллоо
ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 32 тохиолдол илэрч, үүнээс 31 нь БЗД-ийн голомтоос үүдэлтэй халдвар бүртгэгджээ.
Өнөөдрийн байлаар Улаанбаатар хотын дотоодын халдвар 206 болж, улсын хэмжээнд бүртгэгдсэн дотоод халдвар 531 боллоо.
Уншигч танд анхааруулахад Баянзүрх дүүргийн эмнэлэгт батлагдсан 62 тохиолдлын байршил нийслэлийн 6 дүүрэгт байна гэдгийг мэргэжлийнхэн онцолсон. Нийслэл Улаанбаатар хот хамгийн эрсдэлтэй бүс болсон учир иргэн та мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг ягштал дагахыг сэрэмжлүүлж байна. Нийслэлийн хаана ч халдварын хавьтал байж болзошгүйг алхам тутамдаа анхаарах хэрэгтэй юм.
Б.Энхбуян