Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • Гуравдугаар сард цастай шуургатай байна
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангахыг хотын дарга үүрэг болголоо
  • Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ
  • 3 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна
  • Covid-19: 46 хүнээс халдвар илэрлээ
  • Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ
  • Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ
  • Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home COVID19 БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс халдварын 6 тохиолдол илэрлээ

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс халдварын 6 тохиолдол илэрлээ

2020-12-202020-12-20
0
1
0

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ (2020.12.20) хийлээ. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдрийн байдлаар нийт 8416   хүнд PCR шинжилгээ хийхэд  найман хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, нийслэлийн  Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ойрын хавьтагч болох зургаан хүн, мөн  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр хүнээс халдвар илэрлээ. Энэ хоёр иргэн Герман, Унгар улсаас транзит нислэгээр ирсэн. Тусгай үүргийн нислэгийг буумагц 24-48 цагийн дотор ирсэн бүх зорчигчдоос  шинжилгээ авсан. Тийм учраас дээрх хүмүүс гадны улс оронд байхдаа халдварт өртсөн байна гэж үзнэ. Улаанбаатар хотод голомтолсон халдвар бүртгэгдэж байгаа энэ цаг үед гаднаас халдвартай иргэдийг зөөвөрлөх нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Халдвартай хүмүүсийн тоо нэмэгдэх тусам хүн  амын дунд халдвар тарах магадлал ихэснэ. Дотоодын халдварын голомтыг хязгаарлаж цомхотгож хяналтад авах гэж хичээж байгаа энэ үед тусгай үүргийн нислэг үйлдээд байвал цаашид  бэрхшээлтэй болно.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан халдварын  нийт тохиолдол 175 болж байна. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт халдварын  шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

Тодруулбал, Сэлэнгэд батлагдсан халдварын тохиолдол 216, Дархан 45, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Орхон 25, Архангай гурван тохиолдол байна. Улсын хэмжээнд голомтлон гарсан халдварын нийт тохиолдол 500, зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын нийт тохиолдол 391 болсон. Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 961 боллоо. Үүнээс эдгэрсэн 509 хүн байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс  эдгэрч гарсан  хүмүүсийг Яармагийн төв эмнэлэгт тусгаарлан ажиглалт тандалтын хугацаа нь дуусахаар гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. Эмчлэгдэж байгаа 443 хүний биеийн байдал хөнгөн 402, хүндэвтэр 32, хүнд  найм, маш хүнд нэг хүн байна.  Эмнэлзүйн  шинж тэмдгийн хувьд хуурай ханиалгах, толгой өвдөх, нусгайрах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, халуурах шинж зэрэг тэмдгүүд ихээр илэрч байна. Насны хувьд 0-91 хүртэлх насны хүмүүс эмчлүүлж байна.  Ард иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүн байх эрсдэл  өндөр учраас хүн бүр өөрийгөө хамгаалж амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих хэрэгтэйг мэргэжлийнхэн анхааруулж байна.

I Like ThisUnlike 1
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
AN 02

Ардчилсан Намын Х их хурлын УРИАЛГА

Next Post
covid

БЗД-ийн 70-80 мянган иргэнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийнэ

OnlineTV

Холбоотой мэдээ

амба

Covid-19: 46 хүнээс халдвар илэрлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
16
0
0
тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
12
0
0
tsergiin emneleg vactsin

Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
10
0
0
навалин

Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

OnlineTV
2021-02-242021-02-25
0
12
0
0
шинжилгээ зу

Дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэг ажиллаж байна

OnlineTV
2021-02-232021-02-23
0
22
0
0
ерөнхий сайд вакцин хийлгэв

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ COVID19-ийн эсрэг вакцины анхны тунг тариуллаа

OnlineTV
2021-02-232021-02-24
0
23
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг