
Цар тахлын үеэр дэлхий дахинд гэр бүл салалт нэмэгдэж байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэж болзошгүйг Харилцааны мэргэжилтнүүд анхааруулжээ
Цар тахлын үеэр Их Британи болон дэлхий даяар гэр бүл салалт нэмэгдэж байгаа таагүй мэдээлэл байна. Ялангуяа Британид Stewarts хуулийн фирмийн өгсөн мэдээллээр долоон сараас 10 сарын хооронд гурав сарын хугацаанд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гэр бүл цуцлуулах хүсэлт 122 хувиар өссөн байна.
Иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгдөг төвийн мэдээлснээр харилцаагаа дуусгах тухай мэдээлэл интернэтэд хамгийн олон хайлт хийгджээ.
Харин АНУ-д хууль эрх зүйн голлох томоохон сайт салалтын гэрээнээс үүсэлтэй бараа, бүтээгдэхүүний борлуулалт 34 хувиар нэмэгдсний дотор таван сарын өмнө гэрлэсэн шинэхэн хосуудын эд хөрөнгөө хуваасны борлуулалт 20 хувийг нь эзлэж байсан гэж мэдээлжээ.
Энэ дүр зураг цар тахлын эхэнд дэлхийн хамгийн хатуу хөл хорио тогтоож байсан хотуудын нэг БНХАУ, Швед зэрэг улс орнуудад ажиглагдаж байгаа аж. Олон цагаар хамтдаа байх нь зарим гэр бүлийн хувьд бие биенээ тэвчихээ болих, салах нэг шалтгаан болж байгааг ийнхүү тоо баримт өгүүлж байна.
Өөр нэг ажиглагдсан зүйл нь салах санаачлагыг гаргаж байгаа хүмүүс нь хүйсийн хувьд эмэгтэйчүүд давамгайлж байгаа бөгөөд жилийн өмнөх 60 хувьтай харьцуулахад хүсэлтэй гаргасан эмэгтэйчүүд 76 хувь болж нэмэгдсэн байх юм. Үүнийг цар тахлын үеэр ч эмэгтэйчүүд гэрийн ажил, хүүхэд асрах зэрэгт харилцан туслалцаагүй байснаас үүдэлтэй гэж тайлбарлажээ.
Бусад хосуудын хувьд цар тахлаас үүсэлтэйгээр сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэмэгдсэн нь салалтад гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Түүнчлэн харилцааны мэргэжилтнүүд цар тахлын өмнө асуудалтай нүүр тулгарч байгаагүй, эрүүл мэнд болон бусад асуудалд өртөхөөс болгоомжилж байсан хосууд хүртэл салалтад өртөж болзошгүй талаар бичсэн байна. Мэдээж салалтад санхүүгийн хүндрэл нөлөөлөх болсныг ч онцолжээ. Мөнгө бол эхнэр маргааны нийтлэг шалтгааны нэг юм.
Эх сурвалж BBC