
Сэлэнгэ аймагт коронавирусний нэг тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ ээлжит цуг үеийн асуудлаархи ээлжит мэдээллээ хийлээ.
-Улсын хэмжээнд коронавирусний шинжилгээ хийж байгаа салбар лабораториудад ирсэн сорьцийн хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар нийт 12711 сорьцод шинжилгээ хийсэн байна. Нэг хүнээс Covid-19-ийн халдвар илэрсэн нь Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байжээ. Харин Нийслэл Улаанбаатар болон бусад аймгуудад коронавирус илээргүй сайн мэдээтэй байна.