
Амгалан гаалийн ажилтнаас коронавирусний халдвар илэрлээ
"COVID-19" НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЭЛ
Сүүлийн24 цагийн дотор улсын хэмжээнд коронавирусний нийт долоон тохиолдол бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА мэдээллээ.
Улаанбаатар хотод зургаан тохиолдол илэрчээ. Түүний дотор Амгалан гаалийн ажилтан болон түүний хүүд нь халдвар илэрсэн нь мэргэжлийнхний санааг зовоож эхэллээ. Гэхдээ гаалын ажилтны ойрын хавьтлын 35 хүнээс одоогоор халдвар илрээгүй байна. Үлдсэн хүмүүс нь өмнөх батлагдсан тохиолдлуудын дөрвөн хавьтлаас тус тус илэрчээ.
Өнөөдрийн байдлаар:
Улаанбаатар хотод шинээр зургаан тохиолдол, нийт тохиолдол 138
Сэлэнгэд шинээр нэг тохиолдол, нийт тохиолдол 208
Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 31
Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3 бүртгэгдсэн хэвээр байна.