
Улаанбаатарын голомтоос таван хүнд коронавирус илэрлээ
ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр нийт 21740 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд дөрөв, ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас коронавирус илэрчээ. Дөрвөн хүн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Харин Сэлэнгэ, Архангай, Орхон, Дархан-Уул аймгуудад халдварын шинэ тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд бүртгэгдээгүй байна.
Б.Энхбуян