
Маргаашнаас эхлэн нэг өрх нэг иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулна
Маргааш буюу Арванхоёрдугаар сарын 4-өөс эхлэн нийслэлийн бүх өрхөөс нэг иргэнийг харъяа дүүргийн шинжилгээ авах цэгт коронавирусний шинжилгээнд хамруулах юм байна. Албаныхны тооцоолсноор 70 гаруй мянган иргэнээс шинжилгээ авах гэж байна. Шинжилгээг Нийслэлийн 9 дүүргийн 30 цэгт авах юм байна. "Нэг өрх-Нэг иргэн" гэсэн зарчмаар тандалтын шинжилгээ авахнээ. Арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл дараах 30 цэгт авах гэнэ. Иргэд та бүхнийг шинжилгээндээ идэвхитэй хамрагдахыг уриалж байна.
- БГД 6 цэг
- БЗД 6 цэг
- СХД 4 цэг
- СБД 3 цэг
- ХУД 4 цэг
- ЧД 2 цэг
- Багануур дүүрэгт 2 цэг
- Налайх дүүрэгт 2 цэг
- Багахангай дүүрэгт 1 цэгт шинжилгээ авахаар зохион байгуулжээ.
Б.Энхбуян