Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
New Videos
Today
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • 77 хүнээс халдвар илэрлээ
  • "Оюу толгой" ХХК нь татварын албанаас ногдуулсан 649.4 тэрбумын торгууль, алдангийг барагдуулжээ
  • Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
  • Шинжилгээний цэгийг наймаар нэмлээ
  • Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
  • Н.Уртнасан сайд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар дорвитой ажлуудыг хийгээд эхэлжээ
  • Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
  • Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Home Иргэний ТВ Худалдаа эрхлэгчид "Нарантуул" захын гадна жагслаа

Худалдаа эрхлэгчид "Нарантуул" захын гадна жагслаа

2020-12-022020-12-02
0
0
0

"Нарантуул" худалдааны төвийн гадна талбайд өнөөдөр (2020.12.01) 12.00 цагт худалдаачдын төлөөлөл эсэргүүцлээ илэрхийллээ. Тэнд "Зээлийн хүүг царцаа", "Бид эдийн засгийн 80 хувийг нуруун дээрээ үүрч ирсэн" зэрэг бичиг барьсан хэсэг хүмүүс зогссон байлаа. Тэдний ихэнх нь ТҮЦ-ийн худалдаа эрхэлдэг бөгөөд "Нарантуул" зах дээр худалдаа эрхэлдэггүйгээ хэлсэн юм.

Энэ үеэр Монголын худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Энхсайхан "Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлыг дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд Монголын худалдаачдын амьдрал баларч байна. Зарим нь бүр амиа хорлохоос наагуур байдалтай өдөр, хоногийг өнгөрүүлж байна. Тэдний өмнөөс дуугарах хүн ч алга. Монгол Улсад 300 гаруй мянган худалдаачин байдаг. Тэдний ард ар гэр, үр хүүхдүүд нь гээд 900 гаруй хүний амь амьдрал эрсдэлд ороод байна. Ихэнх худалдаачид банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй, түрээсийн төлбөр нь нэхэгдээд байна. Засгийн газраас 18 төрлийн үйлчилгээг нээхдээ банк санхүү, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааг нээсэн. Гэтэл өчигдрөөс эхлэн банк санхүүгийн байгууллагууд зээлийнхээ хүүг нэхэж, захаасаа шүүхийн байгууллагад дуудагдаж байна" гэлээ.

"Цар тахлын энэ хүнд нөхцөлд худалдаа эрхлэгчид элгээрээ хэвтэж байна. Бид дахин 10 хоног яаж амьдрах вэ. Би өөрийн эзэмшлийн ТҮЦ-ээ ажиллуулдаг. Миний хувьд өдөр тутмын орлоготой, өдрийн зээлээр бараагаа татдаг байсан. Өдөрт дунджаар 200 мянган төгрөгийн орлого олсон бол 180 мянган төгрөгөөр бараагаа худалдан авч, 20 мянган төгрөгөөр нь амьдралаа залгуулдаг. Миний хувьд 20 орчим сая төгрөгийн зээлтэй. Бидэнд хуримтлал гэж байхгүй. Одоо эхнээсээ зээл нэхэгдээд хэцүү байна. Засгийн газраас нэг удаа худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалаад, хөл дээр нь босгож өгөөч" хэмээн ТҮЦ-ийн худалдаа эрхлэгч Н.Батцэцэг ярилаа.

Хан-Ул дүүрэгт ТҮЦ-ийн худалдаа эрхэлдэг О.Солонго "Хөл хорионы улмаас ТҮЦ-ээ ажиллуулж чадахгүй байна. Эхнээсээ бараанууд маань хөлдчихсөн. Өрхийн орлого зогсч, зээлээ төлж чадахгүй байна. Би 10 сая төгрөгийн зээлтэй. Өдөрт 250 мянган төгрөгийг хоёр сарын хугацаатай төлдөг. Хэрвээ тэр зээлээ төлөхгүй бол цаг тутамд 7000 төгрөг боддог. Одоо хөл хорионы хугацаанд өр зээлэндээ дарагдаж байна. Би өчигдөр гэхэд л мөнгө зээлсэн хүнийхээ гэр орныг цэвэрлэж өгсөн. Худалдаачид хэдий хүртэл ийм байдалтай амьдрах юм бэ" гэв.

"Нарантуул" худалдааны төвийн Хяналт, зохион байгуулалтын албаны дарга А.Баттулга "Өнөөдрийн байдлаар "Нарантуул" худалдааны төвийн өргөтгөлийн хүнсний худалдаа, "Баялаг-Ундраа" хүнсний төв ажиллаж байна. Хөл хорионы хугацаанд түрээслэгчдээсээ лангууны түрээс аваагүй. Дунджаар сарын түрээс 70-80 мянган төгрөг байдаг. Байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр гадна талбайд жагсахгүй байхыг хүсье" гэв.

Нарантуул жагсаал (10 of 10)
Нарантуул жагсаал (8 of 10)
Нарантуул жагсаал (5 of 10)
Нарантуул жагсаал (4 of 10)
Нарантуул жагсаал (3 of 10)
Нарантуул жагсаал (1 of 10)

Эх сурвалж: news.mn

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
содбаатар

Я.Содбаатар: Хариуцлага алдсан 13 хүнд хэрэг үүсгэн шалгаж байна

Next Post
Батцэнгэл сум

БАТЦЭНГЭЛ СУМАНД ХИЙГДСЭН ГОЛОМТЫН ЭЦСИЙН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИВ

OnlineTV

Холбоотой мэдээ

шинжилгээ зу

Өнөөдөр 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

OnlineTV
2021-03-032021-03-03
0
34
1
0
sarkozi

Николя Саркозид гурван жилийн хорих ял оноов

OnlineTV
2021-03-022021-03-02
0
17
0
0
ganzo

Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй

OnlineTV
2021-03-022021-03-02
0
28
1
0
zurkh martahgui batlamj

Өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг боллоо

OnlineTV
2021-03-022021-03-02
0
31
1
0
тусгай үүргийн нислэг

Тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
14
0
0
tsergiin emneleg vactsin

Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Астразенека" вакцин хийлгэжээ

OnlineTV
2021-02-252021-02-25
0
12
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.2K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.8K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.3K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
1K

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг