Улаанбаатар цаг агаар
Online TV Online TV Online TV
0
Шинэ мэдээ
Өнөөдөр
Online TV Online TV Online TV
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг

Сүүлд нэмэгдсэн

  • Дээд шүүх цахим бүртгэлээсээ Ц.Тувааныг хасч, С.Эрдэнийг бүртгэхээс татгалзав
  • 10 хүнээс коронавирус илэрлээ
  • ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
  • Энэ сарын 14-нөөс эхлэн PCR шинжилгээнд хамрагдах иргэд цахимаар цаг авна
  • 6000 орчим цэцэрлэг барих хөрөнгө авлигын гэмт хэрэгт алдагдах байсныг 2020 онд АТГ таслан зогсоожээ
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Ардчилсан Үндсэн хууль баталсны 29 жилийн ой тохиож байна
  • ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮВШИНД УРЬДЧИЛАН ХЭЛЭХ, МЭДЭЭЛЭХ БОЛОМЖГҮЙ ҮЗЭГДЭЛ

    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
Нүүр Мэдээ ​Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан болов

​Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан болов

2020-11-252020-11-25
0
0
0

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны V хуралдаан энэ оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдав.

Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Ху нар ахалж, хоёр талаас голлох төр, засгийн байгууллагын төлөөлөл оролцов.

Энэ удаагийн хуралдаан нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог бөгөөд хуралдааны үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын "Иж бүрэн түншлэл"-ийн харилцааг "Стратегийн түншлэл"-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэлийг хангах, хоёр улсын стратегийн яриа хэлэлцээний механизмыг бий болгож, тогтмолжуулах, салбарын яам, байгууллага хоорондын зөвлөлдөх уулзалтыг тасалдуулахгүй зохион байгуулах талаар ярилцав. Мөн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг дүгнэв.

БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдлыг дүгнэж, эрчимжүүлэхээр ярилцлаа. Тухайлбал, "Солонго 1", " Солонго 2" төсөл, "10 аймгийн төвийн дулааны станц барих" төсөл, "Аялал жуулчлалын нэгдсэн сургалтын төв" байгуулах зэрэг төслийн хэрэгжилтэд анхаарахаар болов.

Талуудын дээд, өндөр түвшинд тохирсон худалдаа, эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны олон чухал тохиролцоог урагшлуулж, бодит ажил хэрэг болгох талаар санал солилцов. Энэ хүрээнд Солонгосын ухаалаг хот байгуулсан туршлагыг судлах, Монгол, Солонгосын "Ногоон хэрэм" төслийн 3 дугаар шатны ажлыг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн стандартыг тохирох чиглэлээр ажлын түвшинд хамтран ажиллахаар тогтов.

Монгол Улс "Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр"-т нэгдэн орсон нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт хоёр тал санал нэгдэв. Солонгосын тал хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаарх хамтарсан судалгааны ажил дээр үндэслэн тоо, баримтыг шинэчлэх чиглэлээр ажил хэргийн түвшинд үргэлжлүүлэн ажиллахыг санал болгов.

Талууд цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд ойр дотно түнш орнуудын хувьд үргэлжлүүлэн мэдээлэл, туршлага солилцож, нягт хамтран ажиллахаар ярилцав. Мөн цар тахлын улмаас хоёр улсын агаарын замын зорчих хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэхэд харилцан дэмжлэг үзүүлж ирснийг тэмдэглэж, цаашид ч энэ чиглэлээр ойр дотно ажиллахаа нотлов.

Хоёр тал олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд дараагийн хуралдааныг ирэх онд Сөүл хотноо зохион байгуулахаар тогтов.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

I Like ThisUnlike 0
I Dislike ThisUn-Dislike 0
Previous Post
BOY

Иргэн, аж ахуйн нэгжийн албан бичгийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна

Next Post
astraZeneca

Ерөнхийлөгч "AstraZeneca" компанийн вакциныг худалдан авах асуудлаар чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдэв

OnlineTV

Холбоотой мэдээ

139026825_212479877220019_166776234640963746_n

Дээд шүүх цахим бүртгэлээсээ Ц.Тувааныг хасч, С.Эрдэнийг бүртгэхээс татгалзав

OnlineTV
2021-01-152021-01-15
0
52
0
0
Д.Нарангэрэл2020

10 хүнээс коронавирус илэрлээ

OnlineTV
2021-01-142021-01-14
0
53
0
0
zasag

ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

OnlineTV
2021-01-132021-01-13
0
59
0
0
шинжилгээ

Энэ сарын 14-нөөс эхлэн PCR шинжилгээнд хамрагдах иргэд цахимаар цаг авна

OnlineTV
2021-01-132021-01-13
0
55
0
0
iaac

6000 орчим цэцэрлэг барих хөрөнгө авлигын гэмт хэрэгт алдагдах байсныг 2020 онд АТГ таслан зогсоожээ

OnlineTV
2021-01-132021-01-13
0
511
0
0
дарга

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

OnlineTV
2021-01-132021-01-13
0
59
0
0

Leave your comment Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

ХАМГИЙН ИХ ҮЗСЭН

Тулгат
1

НИТХ-н төлөөлөгч М.Тулгат, "Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх" төслийн талаар санал, хүсэлт, шаардлага тавилаа.

OnlineTV
9.1K
доллар_b2

2019 ОН ГАРСНААС ХОЙШ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД 11,9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ НЭГЭЭС НӨГӨӨДӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

OnlineTV
6.6K
26543

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЭМНЭЛГИЙН МАШИНТАЙ БОЛЛОО

OnlineTV
1.1K
ерөнхийлөгч теле4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

OnlineTV
1K
гэрлэх ёслолын ордон5

Сүүн өргөө 40 нас хүрлээ /баримтат кино/

OnlineTV
877

Бидэнтэй холбоо барих:

+976-8600-0350

+976-8808-4148

e-mail: brainpower0350@gmail.com

Since © 2015.


    • No videos yet!
      Click on "Watch later" to put videos here
    • View all videos  
  • Нүүр
  • Мэдээ
    • Видео
    • Текст
  • Иргэний ТВ
  • Бүтээгч Монгол
  • PR Нэвтрүүлэг